ХРИСТИЙГ ТАНЬЖ, БАЯР ХӨӨРИЙГ ОЛОХУЙ | Seeing and Savoring Jesus Christ

Христийг таньж, баяр хөөрийг олохуй

Seeing and Savoring Jesus Christ

Пастор Жон Пайперын "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" хэмээх Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа! "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" ном анх 2001 онд хэвлэгдсэн бөгөөд www.Goodreads.com цахим хуудаст олон мянган уншигчаас өндөр үнэлгээ авч 5 оноос 4.6 оноотой болсон байдаг. "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" номоос та Христэд итгэх итгэл болон аз жаргалтай амьдрал хоёр салшгүй холбоотойг ойлгох болно! Энэ ном танд Христийн алдар суу, гоо үзэсгэлэн болон нигүүлслийг бүрэн дүүрнээр, бүхий л талаас нь таньж, мэдрэхэд туслах болно. Есүст итгэдэг, итгэдэггүй ч бай хамаагүй та Түүний тухай илүү ихийг мэдэж, мэдэрч, жинхэнэ баяр хөөрийг мэдрээрэй! Энэ номыг та хувийн залбирлынхаа хөтөч болгон ашиглаж болно.

Зохиолч

Жон Пайпер

Доош гүйлгэх

Жон Пайпер гэж хэн бэ?

Бидний хэлж заншсанаар пастор Жон Пайпер бол desiringGod.org байгууллагын үүсгэн байгуулагч ба Бетлехем библийн коллежийн захирал. Мөн тэрээр Миннесотад байдаг Бетлехем баптист чуулганы пастороор 30 гаруй жил үйлчилсэн билээ. Пастор Жон Пайпер нь 1946 онд Билл, Рут Пайпер хоёрын хүү болж мэндэлжээ. Түүний аав амьдралынхаа 60 гаруй жилийг илгээлтээр аялан сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан хүн байсан гэдэг. Тэрээр 50 гаруй ном бичсэнээс ихэнх нь дэлхий дахинаа танигдаж, өнөөг хүртэл шинэчлэгдсэн теологийн үзэл санааны гайхалтай эх сурвалж болж чаджээ. 2018 онд Бэйлорын Их сургуулиас түүнийг хамгийн их үр нөлөө үзүүлж чадсан 12 номлогчийн нэгээр тодорхойлсон байдаг.

Номын хэсгээс

Та Христтэй биечлэн уулзаагүй, уулзсан хүнтэй нь ч учирч үзээгүй байж болно. Гэвч Түүнийг хэн болохыг мэдэх боломжтой юм. Яаж тэр вэ? Библид илчлэгдсэн тэнгэрлэг Нэгэн болох Есүс Христэд ер бусын давуу, агуу сүнслэг чанар бий. Энэ нь бидний сүнс сэтгэлд хандан “Тийм ээ, энэ бол үнэн” хэмээн ярьдаг. Энэ нь яг л нарыг хараад гэрэлтэй гэдгийг нь, зөгийн балыг амтлаад чихэрлэг гэдгийг нь мэддэгтэй адил. Есүсийн талаарх гүн гүнзгий, бүрэн бүтэн үнэн нь бидний оюун санааны цар хүрээг эвдэн, ойлгох чадвараас маань хальж гарсан байдаг. Библид өгүүлж буй Есүс чухам хэн болохыг олж мэдээрэй! Нүдээ нээж, Бурханы Үгэнд бичигдсэн Есүсийн дүр төрхийг хараарай. Есүс хэлэхдээ “Хэрэв хэн нэгэн нь Бурханы хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” гэжээ (Иохан 7:17). Пастор Жон Пайпер энэхүү номоо Есүс чухам хэн болохыг бүгд харж, Түүнээс баяр хөөр, аз жаргалаа олоосой гэсэндээ бичжээ.
Реверанд. Жон Стевен Пайпар

Бусад бүтээлүүд

Монгол орчуулгатай
Don't Waste Your Life
seeing-and-savoring-jesus-christ
Astonished by God

Холбоотой нийтлэлүүд