Аймшигт хавчлага дунд хэрхэн амар тайван байх вэ?
Хэрэв бид аймшигт хавчлага дунд үнэхээр Бурханы сайн сайхан болоод бүрэн эрхт мэргэн ухаанд нь итгэж чадвал бидний сэтгэл хөдлөл ямар байх бол?
Хоёр шалтгааны улмаас би үүнийг асуух болов.
Нэг нь Библид тодорхой бичигдсэн бидний сэтгэл хөдлөл дэх Бурханы хүсэл, нөгөөх нь өнөөгийн миний харж буй Бурханы хүмүүсийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Учир нь энэ хоёр үргэлж хоорондоо адил байдаггүй. Тиймээс миний зорьж буй зүйлийн нэг нь бидний сэтгэл хөдлөлийг удирдах Бурханы зорилгыг өнөөгийн ариун хүмүүсд ойлгуулах явдал юм.
Надад тохиолдсон хамгийн сүүлийн үеийн жишээг өгүүлье.
Амраан тэнхрүүлэх аймшигт хавчлага
Илчлэл 6-р бүлэгт Иохан "Бурханы үгээс болж алагдсан хүмүүсийн сүнс"-ийг хардаг. Тэд бол Есүсийн төлөө алуулсан тэнгэрт буй хүмүүс юм. "Тэд чанга дуугаар 'Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ?' гэж хашхирч байлаа" (эшлэл 10).
Тэд тэнгэрт буюу "төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс" (Еврей 12:23) тул тэдний хашхираан нь нүгэлт зүйлийг хүсэж байна гэж хэлэхдээ бид болгоомжлох ёстой. Харин Бурхан тэдний нэн даруй өшөө авахыг хүсэн тэмүүлж буй зүрх сэтгэлийг үүнээс тэс өөр зүйлийг мэдрэх зам руу чиглүүлдэг.
Тэр тэдэнд "түр зуур амар" гэж хэлжээ. Энэ үг нь сэтгэл зүйг амар амгалан болгож, тэнхрүүлэх үг (anapauō) юм. Бид доорх жишээ бүрийн утгыг нь ойлгон, мэдэрч чадна.
- "Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая" (Матай 11:28). -"Тэд миний сүнсийг тэнхрүүлсэн" (1 Коринт 16:18). -"Би хайраар чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан" (Филемон 1:7). - "Христ дотор зүрхийг минь тэнхрүүл" (Филемон 1:20).
Гэхдээ сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн содон зүйл нь энэ билээ.
Тэд дэлхий дээрх аймшигт хавчлагыг нүдээр үзэж, биеэр туулсан хүмүүс билээ. "Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл цааш түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ."
Сэтгэл зүйн хувьд энэ нь үнэхээр цочирдуулам зүйл.
Тэдний амралтын гол түлхүүр
Дөрвөн зүйлийг анзаарна уу. 1) Тэдэнд амарч, тэнхэр гэж хэлсэн; 2) Тэднийг амран, тэнхэрч байх үеэр хүмүүс алагдаж, зарим нь цаазлуулан үхэх тухай хэлсэн (Илчлэл 20:4); 3) Тэдэнд өөрсдийг нь амарч байхад өнөөх үхэх учиртай хүмүүс "ах дүүс" нь байх болно гэдгийг хэлсэн 4) Тэдэнд алагдах ёстой хүмүүсийн тоог Бурхан тогтоодгийг хэлжээ.
Эндээс бид жинхэнэ, бодит сэтгэл зүйн асуулттай тулж байна. Бурхан нэн даруй өш хонзон авахыг хүсэн тэмүүлж буй эдгээр ариун хүмүүсийг энэ хүслээ түр зогсоогоод, ах дүүс нь өөрсөдтэй нь адил алуулж дуусах хүртэл түр зуур амарч чадна гэж үнэхээр бодсон гэж үү?
Тийм ээ. Тэр тэгэж боджээ. Хэрэв Тэр үүнийг боломжтой бөгөөд зөв зүйл гэж үзээгүй бол төгс ариун хүмүүсд амар гэж хэлэхгүй байв.
Тэднийг амрааж чадах гол түлхүүр нь Илчлэл 6:11-д хэлсэн алагдах ёстой хүмүүсийн тоог тогтоосон Бурханы сайн мөн чанар болоод бүрэн эрхт мэргэн ухаан юм. "Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл цааш түр зуур амар."
Бурханы сайн сайхан, хийгээд мэргэн ухаанд итгэх нь гүн гүнзгий сүнсний амралт өгдөг
Энэ нь бидний сэтгэл хөдлөлийн хувьд юу гэсэн үг вэ гэвэл Бурханы бүрэн эрхт мэргэн ухаан, сайн сайхан мөн чанарт итгэлтэй байх нь аймшигт зүйлд хариу үзүүлэх бидний сэтгэл хөдлөлийг бүрэн дүүрэн өөрчилдөг. Бид аймшигт гай зовлонгийн дунд ч ер бусын арга замаар Бурханы дотор амрах хувьтай бүтээгдсэн юм.
Энэ нь хайхрамжгүй хандахтай адил биш ээ. Мөн хүйтэн хөндий, өрөвдөх сэтгэлгүй ч гэсэн үг биш. Урсах нулимсгүй болсондоо ч биш. Харин энэ бол амралт. Энэ нь Есүсийн дотор амар амгалан байх явдал юм.
Түүний дотор амар тайвныг олж авсан сүнс, Би үүнийг дайснууддаа өгөхгүй гэж байгаа юм.
Энэ дэлхийн аймшигт зовлон зүдүүр, хавчлага дарамтыг харж, заримыг нь өөрсдөө ч туулан явах үед сэтгэлийг маань амраах сүнсний гүн гүнзгий амралт болох Есүс бидэнд байгаа билээ.

Христийг таньж, баяр хөөрийг олохуй
Seeing and Savoring Jesus Christ
Пастор Жон Пайперын "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" хэмээх Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа! "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" ном анх 2001 онд хэвлэгдсэн бөгөөд www.Goodreads.com цахим хуудаст олон мянган уншигчаас өндөр үнэлгээ авч 5 оноос 4.6 оноотой болсон байдаг. "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" номоос та Христэд итгэх итгэл болон аз жаргалтай амьдрал хоёр салшгүй холбоотойг ойлгох болно! Энэ ном танд Христийн алдар суу, гоо үзэсгэлэн болон нигүүлслийг бүрэн дүүрнээр, бүхий л талаас нь таньж, мэдрэхэд туслах болно. Есүст итгэдэг, итгэдэггүй ч бай хамаагүй та Түүний тухай илүү ихийг мэдэж, мэдэрч, жинхэнэ баяр хөөрийг мэдрээрэй! Энэ номыг та хувийн залбирлынхаа хөтөч болгон ашиглаж болно.
Жон Пайпер