БИШРЭН ДЭЭДЛЭМ БУРХАН

Бишрэн дээдлэм Бурхан

Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх 10 үнэн
Astonished by God

Пастор Жон Пайперын "Бишрэн дээдлэм Бурхан - Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" ном Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ ном бол Бурхан, Ариун Сүнс, Есүс Христ, Чуулган, илгээлт, гэр бүл, эхнэр нөхрийн харилцаа гээд Христ итгэлийн бүхий л үнэнийг 10 бүлэгт хуваан товч бөгөөд тодорхой заасан номлол юм. "Бишрэн дээдлэм Бурхан" хэмээх энэ номоос та Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, жинхэнэ аз жаргалыг мэдрэн, Бурханаа алдаршуулан амьдрахын үнэ цэнийг ойлгох болно!

Зохиолч

Жон Пайпер

Доош гүйлгэх

Жон Пайпер гэж хэн бэ?

Бидний хэлж заншсанаар пастор Жон Пайпер бол desiringGod.org байгууллагын үүсгэн байгуулагч ба Бетлехем библийн коллежийн захирал. Мөн тэрээр Миннесотад байдаг Бетлехем баптист чуулганы пастороор 30 гаруй жил үйлчилсэн билээ. Пастор Жон Пайпер нь 1946 онд Билл, Рут Пайпер хоёрын хүү болж мэндэлжээ. Түүний аав амьдралынхаа 60 гаруй жилийг илгээлтээр аялан сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан хүн байсан гэдэг. Тэрээр 50 гаруй ном бичсэнээс ихэнх нь дэлхий дахинаа танигдаж, өнөөг хүртэл шинэчлэгдсэн теологийн үзэл санааны гайхалтай эх сурвалж болж чаджээ. 2018 онд Бэйлорын Их сургуулиас түүнийг хамгийн их үр нөлөө үзүүлж чадсан 12 номлогчийн нэгээр тодорхойлсон байдаг.

Номын хэсгээс

"Пастор Жон Пайпер Миннеаполис хотын чуулганд итгэгчдийнхээ амьдралын унаж, босох олон нугачааг хамтдаа туулан 30 гаруй жил пастораар үйлчилсэн билээ. Тэрээр баяр хөөрөөр дүүрэн нэгэн насны үйлчлэлийнхээ төгсгөлд "Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" гэсэн цуврал номлолыг заасан бөгөөд сүүлд нь ном болгон бүх дэлхийн хүмүүст хүргэж чадсан юм. Энэ бол Христитгэл үүссэн цагаас хойш бүхэл бүтэн ертөнцийг орвонгоор нь эргүүлж, одоо ч тийнхүү үйлдсээр байгаа, цаашид ч Христийг эргэн ирэх хүртэл үргэлжлүүлэн орвонгоор нь эргүүлсээр байх үнэн буюу Библийн жишиг болсон үнэн болох суурь цогц зарчмууд юм. Бишрэн дээдлэм Бурхан хэмээх энэхүү номын бүлэг болгонд дэлгэрэнгүй тайлбарласан 10 суурь үнэн бол хазаарлаж болшгүй танхи, тогтоож баршгүй тэсрэлттэй, гэрлийн хурдаар ирээдүйг бүтээх чадалтай билээ."
Реверанд. Жон Стевен Пайпар

Бусад бүтээлүүд

Монгол орчуулгатай
Don't Waste Your Life
seeing-and-savoring-jesus-christ
Astonished by God

Холбоотой нийтлэлүүд