Амьдралаа бүү үр ном

Амьдралаа бүү үр

Don’t Waste Your Life

Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.

Зохиолч

Жон Пайпер

Доош гүйлгэх

Жон Пайпер гэж хэн бэ?

Бидний хэлж заншсанаар пастор Жон Пайпер бол desiringGod.org байгууллагын үүсгэн байгуулагч ба Бетлехем библийн коллежийн захирал. Мөн тэрээр Миннесотад байдаг Бетлехем баптист чуулганы пастороор 30 гаруй жил үйлчилсэн билээ. Пастор Жон Пайпер нь 1946 онд Билл, Рут Пайпер хоёрын хүү болж мэндэлжээ. Түүний аав амьдралынхаа 60 гаруй жилийг илгээлтээр аялан сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан хүн байсан гэдэг. Тэрээр 50 гаруй ном бичсэнээс ихэнх нь дэлхий дахинаа танигдаж, өнөөг хүртэл шинэчлэгдсэн теологийн үзэл санааны гайхалтай эх сурвалж болж чаджээ. 2018 онд Бэйлорын Их сургуулиас түүнийг хамгийн их үр нөлөө үзүүлж чадсан 12 номлогчийн нэгээр тодорхойлсон байдаг.

Номын хэсгээс

"Та бусдад таалагдахыг хүсдэг. Тэгээд эргэн тойрны хүмүүс тань танд дуртай байхад л сэтгэл хангалуун байдаг байж болох юм. Эсвэл та сайхан ажилтай, сайн эхнэр эсвэл нөхөртэй, амралтаа уртхан аваад, хэдэн хөөрхөн хүүхдээ суулгаад явах сайн унаатай, цөөхөн ч гэсэн чанартай хэдэн найзтай, хөгширсөн ч хөгжилтэй амьдраад, зовлонгүй үхээд, тамд орчихгүй л бол болоо доо гэж боддог байж болох юм. Яг ингэж чадвал (Бурхангүй байсан ч хамаагүй) сэтгэл хангалуун амьдарч чадна гэж боддог байх. Энэ бол эмгэнэлт төгсгөлийн эхлэл, амьдралаа үрэхийн цондон мөн."
Реверанд. Жон Стевен Пайпар

Бусад бүтээлүүд

Монгол орчуулгатай
Don't Waste Your Life
seeing-and-savoring-jesus-christ
Astonished by God

Холбоотой нийтлэлүүд