Оюутан цагаа бүү үрээрэй
2014.12.09
Хэдийгээр АНУ-ын их дээд сургууль, коллежуудад 21 сая орчим оюутан суралцаж байгаа ч энэ тоо надад тийм ч чухал биш санагдав. Харин би амьдралын маш чухал энэ цаг үеийнх нь тухай ярихыг хүслээ. Учир нь хүмүүс энэ үедээ амьдралын ухаарах ойлголт, хүсэл зорилго болоод эрч хүч өдөөх хүсэл тэмүүллээ олж нээдэг бөгөөд тэдгээр нь амьдралынх нь бат бөх суурь болон тогтсон байдаг.
“Өсвөр нас”, “Шилжилтийн үе” гэх мэт ойлголт, нэршлүүд анхнаасаа байгаагүй. Эдгээр нь орчин үеийн дэлхий ертөнцийн гаргаж ирсэн нэршлүүд юм.
“Өсвөр нас”, “Шилжилтийн нас” нь амьдралын өөр нэг үе шатыг илтгэдэг хэмээх шинэ ойлголт 20-р зуунд олон нийтийн боловсролын түвшин, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль журам, хотжилт, зах зээл болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэгт гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд бий болжээ. Үүнтэй адил, сүүлийн хэдэн 10 жилд өсвөр наснаас бие даасан насанд хүрсэн хүн болох үеийн хооронд өөр шинэ, чухал амьдралын нэгэн үе шат бий болжээ. Энэ үедээ залуучууд өөрийгөө тодорхойлох үнэ цэн, бусадтай харьцах харилцаа, амьдралын шийдвэрүүдээ тодорхойлохын зэрэгцээ зан авир, хандлагадаа ч өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байна. Өөрчлөлт, шинэчлэлтээс бий болсон энэ үе шатыг “өсвөр насны үргэлжлэл”, “залуу нас”, “өсвөр наснаас насанд хүрэгч болох шилжилтийн үе” “залуу үе”, “20-иод насныхан”, “насанд хүрэгчид” гэж янз бүрээр нэрлэх болжээ. Кристиан Смит "Амьдралыг ойлгох" (Christian Smith, “Getting a Life”)
Амьдралын энэ шинэ үе шат нь зөвхөн насаар бус, харин соёлын хүлээлт, үе тэнгийнхний дарамт, боловсролын шаардлага, санхүүгийн бэрхшээл, сошиал медиагаар дамжуулан өөрийгөө тодорхойлох залуучуудыг бий болгож, тэд энэ цаг үеийг үр ашиггүй өнгөрөөх магадлал тун өндөр байна
Ухаарал, Зорилго, Эрч хүчийг олж авах нь
Би “үр ашиггүй өнгөрөөх” гэж хэлэхдээ хэт их зугаа цэнгэлээр залуу насаа үрэн таран хийхийг хэлээгүй. Харин би амьдралыг нэг шугаманд авчрах ухаарал, харуусах зүйлгүй чиглүүлэн хөтлөх зорилго, энэ насандаа болон хожим үр жимстэй байх эрч хүчийг олж чадалгүй, алдах явдлыг хэлсэн юм.
Учир нь энэ бол их сургуулийн цаг үед алдаж болох хамгийн том гарз, хохирол юм.
Амьдралыг шулуутгах ухаарал, чиглүүлэх зорилго, тэтгэх хүчийг сая сая оюутнууд амьдралынхаа энэ цаг үед л тохируулж тогтоодог. Хэрэв тэд хөөрөх тохиргоог буруу хийж, энэ хэвээр нь үлдээсэн бол Марс гараг дээр хөл тавих нь бүү хэл буцаж газардах ч үгүй. Эхэндээ нүд булаам, сэтгэл сэргээх олон зүйлийг үзэж харах ч төд удалгүй эцэс төгсгөлгүй харанхуйгаар хүрээлүүлнэ.
Тэгвэл энэхүү ухаарал, зорилго, эрч хүчийг бид хэрхэн олж авах вэ?
- Амьдралыг шулуутгах ухаарлыг төлөвшүүлж чадах найдвартай мэргэн ухааны эх сурвалж, цор ганц үнэн болох Бурханы үг, Библиэс л олж авч чадна.
- Амьдрал чиглүүлэх зорилгыг Есүс Христийн алдар, сүр жавхланг өргөмжилж, энэ нь бүхний дээд зорилго гэдгийг ойлгон ухаарснаар олж авна.
- Амьдрал тэтгэх хүчийг Ариун Сүнсний нигүүлсэнгүй хүчинд өдөр бүр найдаж, энэ нь урт удаан үр жимстэй амьдралын гол түлхүүр гэдгийг ойлгон ухаарснаар олж авна.
Тийм ээ, Бурхан бол өршөөнгүй Нэгэн. Тиймээс ч амьдралынхаа хожуу үед яваа олон хүмүүсд эдгээрийг олж мэдэх боломжийг Тэр өгдөг. Үүнийх нь төлөө би Түүнийг магтан хүндэлдэг. Гэхдээ ямар ч гэсэн сая сая хүмүүс их сургууль болон коллеждоо үүнийг үүрд мөнхөөр тохируулж байгааг нь харах үнэхээр гайхалтай байдаг.
Агуу сэргэлтийн төлөө залбирах нь
Би саяхан “Ливи улс чинийх : Муслим ертөнцөд үйлчилсэн түүх” хэмээх номыг уншив. Энэхүү ном "Фронтиэрс" (Frontiers) байгууллагын үүсгэн байгуулагч Грэг Ливингстөүний амьдралын түүхийг өгүүлжээ. Энэ ном нь амьдралын сургамжаар дүүрэн байхын зэрэгцээ итгэл төрүүлж, найдвар өгч байв. Грэг Ливингстөүний оюутан байхад нь хувь заяаг нь шийдсэн чухал мөчийг үүнд өгүүлдэг. Үндэстнүүдийн төлөөх залбирлын цуглааны үеэр эш үзүүлэгч Жорж Вервер амьдралынхаа зүг чигийг олоогүй, залуухан Грэгд "Ливи улс чинийх" гэж хэлжээ.
Дэлхий хэзээ ч нэгэн хэвийн байхгүй. Бурхан энэ хоёр оюутнаар дамжуулан "Operation Mobilization", "Frontiers" хэмээх хоёр том илгээлтийн байгууллагыг бий болгосон нь оюутан насны энэ цаг үе ямар чухал болохыг гэрчилсэн үйл явдал болжээ.
Миний зүрх, сэтгэлд ч гэсэн Бурхан энэ цаг үед орж ирсэн нь би Түүнд талархдаг. Би 18-25 насандаа эдгээр тохируулгуудыг амьдралдаа хийсэн юм. Надад ирсэн ямар гайхалтай бэлэг вэ! Би бүх мэргэн ухааны эх сурвалж, харамсах зүйлгүй чиглүүлэн замчлах амьдралын зорилго, надаас үл гарах шавхагдашгүй эрч хүчний тохиргоог энэ үедээ хийсэн билээ.
Оюутнуудад чиглэсэн үйлчлэлүүд болох Cru, InterVarsity, Navigators, Campus Outreach болон Passion, Urbana, CROSS зэрэг томоохон конференцууд, мөн Христитгэлт суурьтай олон сургуулиудыг Бурхан ерөөн, ивээж байгааг харах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Харин одоо Бетлехем коллеж болон библийн сургуулийн захирлаар ажиллахын зэрэгцээ “Бурханыг хүсэмжлэхүй" (desiringGod.org) байгууллагаараа дамжуулан мянга мянган оюутантай харилцаж байгаа нь надад ирсэн гэнэтийн бөгөөд төгс төгөлдөр бэлэг болсон үйлчлэлүүд юм.
2025 он гэхэд дэлхий даяар дээд боловсрол эзэмшихээр суралцах 262 сая оюутан залуус байна гэсэн тооцоолол гарчээ. Тэдэнд амьдралаа нэг шугамд авчрах үнэн ойлголтыг, харуусах зүйлгүй амьдралд чиглүүлэх зорилгыг болон амьдралын турш болоод өнө мөнхөд ч дундаршгүй эрч хүчийг Бурхан өгөхийн төлөөх залбиралд надтай нэгдээрэй. Бурханы үг буюу Библи, Христийн алдар болон Ариун Сүнсний хүч чадал сая сая оюутны амьдралд бодит нөлөөллийг бий болгох болтугай.
Жон Пайпер (@JohnPiper) бол idesiringGod.org байгууллагын үүсгэн байгуулагч, багш бөгөөд Бэтлехем коллеж болон библийн сургуулийн захирал юм. Тэрээр Миннесота мужийн, Миннеаполис хотын Бэтлехем Баптист чуулганы пастораар 33 жил үйлчилсэн. Тэрээр Бурханы хүсэмлэхүй: Христ итгэлийн хедонизмыг бясалгахуй гэх зэрэг , 50 гаруй ном зохиол бичсэн хамгийн сүүлд Их Эзэн Есүс Христ минь ирээч номыг бичжээ.

Амьдралаа бүү үр
Don’t Waste Your Life
Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.
Жон Пайпер