


20000 төгрөг, ISBN дугаар: 978-9919-9188-1-1
Номын нүүр: 194
Номын хавтас: Зөөлөн хавтас
"Пастор Жон Пайпер Миннеаполис хотын чуулганд итгэгчдийнхээ амьдралын унаж, босох олон нугачааг хамтдаа туулан 30 гаруй жил пастораар үйлчилсэн билээ. Тэрээр баяр хөөрөөр дүүрэн нэгэн насны үйлчлэлийнхээ төгсгөлд "Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" гэсэн цуврал номлолыг заасан бөгөөд сүүлд нь ном болгон бүх дэлхийн хүмүүст хүргэж чадсан юм. Энэ бол Христитгэл үүссэн цагаас хойш бүхэл бүтэн ертөнцийг орвонгоор нь эргүүлж, одоо ч тийнхүү үйлдсээр байгаа, цаашид ч Христийг эргэн ирэх хүртэл үргэлжлүүлэн орвонгоор нь эргүүлсээр байх үнэн буюу Библийн жишиг болсон үнэн болох суурь цогц зарчмууд юм. Бишрэн дээдлэм Бурхан хэмээх энэхүү номын бүлэг болгонд дэлгэрэнгүй тайлбарласан 10 суурь үнэн бол хазаарлаж болшгүй танхи, тогтоож баршгүй тэсрэлттэй, гэрлийн хурдаар ирээдүйг бүтээх чадалтай билээ. Энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарч, итгэгчдийн хүртээл болоод удаагүй ч олон хүний амьдрал ба итгэлд өсөлт авчирсан, гайхалтай бүтээл гэсэн үнэлгээг аваад байгаа билээ. Энэ ном бол Бурхан, Ариун Сүнс, Есүс Христ, Чуулган, илгээлт, гэр бүл, эхнэр нөхрийн харилцаа гээд Христ итгэлийн бүхий л үнэнийг 10 бүлэгт хуваан товч бөгөөд тодорхой заасан номлол юм. "Бишрэн дээдлэм Бурхан" хэмээх энэ номоос та Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, жинхэнэ аз жаргалыг мэдрэн, Бурханаа алдаршуулан амьдрахын үнэ цэнийг ойлгох болно!
Та Түүнд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байх үед Бурхан хамгийн ихээр алдаршдаг. Үүнийг Христитгэлийн гедонизмын хамгийн товч тодорхойлолт гэж хэлж болно. Энэ тодорхойлолтоос харвал таны сэтгэл дүүрэн байх, Бурхан агуугаар алдарших хоёрын хооронд ямар ч зөрчил байхгүй болох нь харагдаж байна.