Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 7-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Тэнгэр дэх Эцэг минь, зөвхөн Та л эцсийн шүүлтийг хийх эрх мэдэлтэй Нэгэн билээ. Бидний талаарх хүмүүсийн бодол өвтгөн зовоох нь ч бий, өдрийг минь гэрэлтүүлэх нь ч бий. Эцсийн эцэст энэ нь юутай өчүүхэн хэрэг вэ! Өдгөө сайн нэрийг олох нь агуу баялгаас дээр ажгуу. Өнө мөнхийн тухайд сайн нэр ч, агуу баялаг ч шатах зуухнаас тань аврахгүй буюу. Үнэн мөн л үүрд үлдэнэ. Алт мөнгө ч, хүмүүний бодол ч үгүйрэн устана. Үүнийг бид Таны Хүүгээс суралцсан юм. Аяа, Тэрээр хүмүүний сайшаалыг эрэлгүй, хөдөлшгүй бат зогссоныг хүндэтгэн хайрлъюу бид. Амьдралыг нь чиглүүлэх алтан гадас од болгон Тан дээр л хараагаа тавьсан Түүнийг бид магтъя. Хүмүүсийн үгс Түүнийг баруун, зүүн тийш ч хөдөлгөж эс чадав. Түүний мэлмий зөвхөн Таныг л ширтэж байлаа. Гэмт чанарынхаа улмаас Түүнийг гүтгэн гүжирдэх хүмүүсийн үгс гашуудахад хүргэв, зүрхийг минь. Үнэндээ тэдний гүжир үгсээс өөрсдийнхөө ялзралыг олж харлаа, бид. Бурханы Хүүгийн талаарх бузар үгсийн хамсаатан болж, буруутаж явсныг минь уучил. Үнэн болох Таныг өөрийн үгээр гэрчлээгүйд өршөөж хайрла, Бурхан минь. Өө, Бурхан, ухаан хийгээд уруулыг минь Христийн үнэнээр дүүргэж болгоо. Тийнхүү бид Түүний тухай сайн сайхныг өгүүльюү. Христийн тухай худал хуурмаг хорвоо ертөнцөөр дүүрэн хэдий ч хамсаж тэдэнтэй нийлж худал ярихаас минь хамгаалаач. Есүс бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэж толгод дээр Түүнийг тунхаглая. Мах, цус минь надад үүнийг заагаагүй юм. Миний Бурхан Та Өөрөө надад илчилсэн юм. Хадыг буталгагч хүчит Үгээрээ хандан яриач Бурхан минь. Хаа сайгүй буй Христийн үнэнийг харж чадахад минь туслаач. Түүнийг хайрлахад зүрхийг минь хандуулаач. Эзэнийг минь гутаасан гүжир гүтгэлгийг үлдэн хөөе бид. Амнаас гарах бүхэн минь алдаршуулах болтугай Таны Хүүг! Түүний нэр дээр залбирлаа, Амен.
