Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 6-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Аяа, Эцэг минь, мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, өндөр бөгөөд би түүнд хүршгүй хэмээх дууллыг Танд өргөюү бид. Хязгааргүй мэдлэг, мэргэн ухаанд тань мэхийн хүндэлмүү бид. Бидэнд тайлагдаагүй түм буманасуулт бий. Бүгдийнх нь хариулт харин Эзэн Танд л бий. Үл тайлагдах нууц гэж үнэндээ Танд үгүй буюу. Таны ойлгож мэдэхгүй үнэн, шийдэж барахгүй асуудал, тайлбарлаж чадахгүй үйл явдал, анзаарч хараагүй урвалт гэж үгүй. Өө, бүрэн дүүрэн үнэнийг тань батлах, бүхнийг мэдэгч оюун санааг тань ойлгож, баяр хөөрийг мэдрэхэд бидэнд хүч ба нигүүлслээ цутгаач. Зөвлөгөө тань өнгөрсөн ба ирээдүйг цөмийг нь анхаарч үздэг бус уу. Урьдчилж таамаглаагүй үйл явдлаас болж үүрдийн сайн төлөвлөгөө тань өөрчлөгдөж хувирах нь үгүй буюу. Итгэл даах нь Та л билээ. Аяа, Эцэг Бурхан минь, бахдам мэргэн ухаан, бүхнийг мэдэгч мэдлэгээ бялхаан дүүргэж болгооно уу. Тийнхүү бид сэтгэлийг тань бахдуулан, аугааг тань хүндлэх амьдралын алтан замаар алхаж гишгэюү, хайрыг мөшгөюү. Бусдад амийг авчрах бурханлаг амьдралаар буурал хорвоог баръюу. Мэргэний ам нь амийн ундарга буюу. Өө, мөхөгсдөд мөнх амийг авчрахыг мөн ч их хүснэ бид. Даах хэмжээгээр минь бидэнд мэргэн ухаанаа дүүргэж хайрла, Эзэн минь. Есүсийн нэр дээр залбирлаа. Амен.
