Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 2-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Мөнхийн Эцэг минь ээ, Танд эхлэл үгүй. Мөн төгсгөл ч үгүй. Та бол Альфа ба Омега. Бид ийнхүү итгэдэг нь Та тийнхүү илчилснийх ажгуу. Есүс Христийг Таны мөнх, тэнгэрлэг Хүү мөн агаад Танаас Төрсөн хэдий ч бүтээгдээгүй Нэгэн төдийгүй, Эцэг Тантай нэг Бурхан гэдгийг олж хараад, таньж мэдэхийн тулд нүдийг минь Та нээсэн учир зүрх сэтгэл минь баясан хөөрч, бахдан талархаж байна. Энэхүү агуу алдар суут үнэнийг дутмагхан үгээр ярьж, дундуурхан үнэлж, дорд болгох вий гэхээс эмээн хүндэлж чичирмү. Гэсэн ч бид магтах учиртай нь гагцхүү магтахаар төрсөн тавилантайнх билээ. Чимээгүй суух нь ичгүүр буюу. Чулуу хад ч магтах бус уу? Бүтээгдсэн дэлхий ертөнц бүхэлдээ Бүтээгч Таныг магтахгүй гэж үү? Аврагч Хүү Есүс Христийн алдар сууг алмайран харж, амталж мэдрүүлсэн аугаа хүчит Бурхан Таны ач гавьяанд талархах учиртай. Өө, Түүнийг мэдьюү! Эцэг минь ээ, Түүнийг л бид таньж мэдьюү. Христийн талаарх ядмагхан бодлуудыг хамаг ухаанаас минь хөөн зайлуулаач. Сүнс сэтгэлийг минь Та Өөрөө Христийн Сүнс, сүр хүчээр сэргээн дүүргэж хайрла.
Түүний дотор бидний төлөө тэтгэж өгсөн бүхэнд тань төвшин хангалуун байхад тэнхээ чадлыг минь нэмж хайрла. Хүмүүний мах, цус хүчин мөхөсдөх тэр газар Христийг Та илчилж хайрла. Үлэмж алдрын Хүүгийн үнэн хийгээд үзэсгэлэн гоод үзэх нүдээ чиглүүлж, үнэнээр хайрлан нандигнахад үргэлжид удирдан чиглүүлж хайрла. Баян ч бай, ядуу ч бай, эрүүл ч бай, өвчтэй ч бай Түүгээр өөрчлөгдөн, Түүний давуу чанарыг нь тусган харуулахад бидэнд тусалж хайрла. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.
