Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 12-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Алдрын Эцэг Бурхан минь, аугаа хүч чадлаараа Аврагч Хүү Есүсээ үхлээс амилуулсанд талархъя. Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болсны төлөө Бурхан Таныг магтъя. Хүчит энэ үйл хэрэг тань хоёр нүдэнд минь юутай гайхам бэ! Үхэл Түүнийг атгасангүй! Есүс үхлийг ялахад эцсийн дайсан минь өлмийд тань унаж, эртний дайсны хөнөөлт аюулаас эргэлт буцалтгүй чөлөөлөгдсөн юм, бид. Аяа, Бурхан минь, Түүний амиллын утга учрын дагуу тасралтгүй бялхаж амьдрахад минь туслаач. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл Түүнийх билээ. Тэгнэн зогсож Түүнийг эсэргүүцэх тэнхээтэй дайсан гэж үгүй буюу. Түүнд л итгэн алхваас төгсгөлд нь гагцхүү сайн сайхан бий. Төгс сайн нь гэвч хараахан ирээгүй тул түгшүүр айдас, цөхрөл мохролыг биднээс түргэхэн хөөн зайлуулж өгөөч. Үхлийг ялсан Христийн ялалтыг үнэмлэхүй бодит үнэн гэдэгт итгэж, үргэлж хараагаа тавихад минь туслаач. Бүх нэрээс дээгүүрх нэрийг Есүст Та соёрхсон тул бүгдээс аугаа алдар сууг нь баттай мэдэж хүндэлмүү, бид. Дээдэс доодос ямар ч хүнийг харахдаа ялгаагүй тэд ч ялсан, амилсан, ялгуусан Шүүгчийн өмнө зогсоно гэдгийг мэдэж, яруу алдарт нь сөгдөн мөргөмүү. Эзэн Есүсийн өршөөл ба хүч дотор эмтэрсэн зүрх, эрэлхэг зоригийг Та соёрхооч. Өө, Бурхан Аав минь, Хүүгийн тань аугааг тусган харуулах хүлээсэн үүргээ биелүүльюү бид. Үеийн төгсгөл хүртэл үлэмж хүч чадлаараа үргэлж бидний дотор ажиллаач. Есүсийн нэр дээр залбирлаа. Амен.
