Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 11-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Эзэн минь, зүрхийг минь хатжуулаач. Эелдэг зөөлөн байхаа болих бус эмзэглэн гомдоллохгүй байхад минь туслаач. Өөрийгөө өрөвдөх сэтгэлийг өр зүрхнээс минь зайлуулаач. Үнэлүүлж магтуулах гэсэн төрөлх хүслээс илүү үнэний төлөөх чин хүслийг минь бадраагаач. Хатуу ширүүн үгсийг тань сонсоод хайр алга хэмээн гомдоллосон харалган зүрхийг минь өршөөж болгоо, Эцэг минь. Бусдын үнэн сэтгэлийг мэдээгүй атлаа буруу зөрүү ойлгож явсныг минь уучил. Хэзээ хатуу, хэзээ зөөлөн байхыг Есүсээс үлгэрлэн суралцъюу. Түүний үгийг түрий барьж, төрөлх уураа зөвтгөхөөс минь хамгаалаач. Хэлэх ёстой үнэн үгийг хэлэлгүй, хэтэрхий зөөлдөхөөс минь ч хамгаалаач, Бурхан минь. Есүс Эзэнийхээ үгсийг гайхан бахдан биширьюү бид. Юутай ч зүйрлэшгүй ухааныг нь ер тааж мэдэшгүй юм! Хэн ч хэзээ ч Түүн шиг хэлж ярьж байсангүй. Тэр цор ганцаараа ангид ажгуу. Түүний өмнө бид үг дуугүй сөгдөх буюу. Өөрийн тааламжит үгсээ өнөд бидэнд айлдах болтугай. Түүнээс даруугаар суралцдаг нь бид. Тэр бидний нүгэлгүй багш. Олон үг ярилгүй хөлийн тань өмнө мөргөюү. Өөрийн тааллаар биднийг үүрд хөтлөн дагуулаач. Бид Таны шүүгч гэж үү? Хүүгийн тань үгийг шүүх хэрэг үү? Огтхон ч үгүй, Эцэг минь. Хатуу бас зөөлний аль алинаар нь хайр өршөөлөө бидэнд харуулж, мөнхийн баяр хөөр өөд хөтлөн дагуулж болгоо. Таны Хүү, Бидний Их Эзэн Есүсийн нэр дээр залбирлаа.
