
ISBN дугаар: 978-9919-9188-2-8 , Зөөлөн хавтас, 107 нүүр
Пастор Жон Пайперын "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" ном анх 2001 онд хэвлэгдсэн бөгөөд www.Goodreads.com цахим хуудаст олон мянган уншигчаас өндөр үнэлгээ авч 5 оноос 4.6 оноотой болсон байдаг.
"Христийг таньж, баяр хөөрийг олохуй" номоос та Христэд итгэх итгэл болон аз жаргалтай амьдрал хоёр салшгүй холбоотойг ойлгох болно! Энэ ном танд Христийн алдар суу, гоо үзэсгэлэн болон нигүүлслийг бүрэн дүүрнээр, бүхий л талаас нь таньж, мэдрэхэд туслах болно. Есүст итгэдэг, итгэдэггүй ч бай хамаагүй та Түүний тухай илүү ихийг мэдэж, мэдэрч, жинхэнэ баяр хөөрийг мэдрээрэй!
Энэ номыг та хувийн залбирлынхаа хөтөч болгон ашиглаж болно.
Энэ бол бүлэг бүр дээрээ Христийн тухай нэг үнэнийг товч бөгөөд час хийтэл нь зааж өгөөд, тухайн ойлголтуудаа баталгаажуулах залбирлыг ч мөн зааж өгсөн ном учраас та хувийн библи судлал, эсийн бүлэг дээрээ ашиглаарай.
Та Христтэй биечлэн уулзаагүй, уулзсан хүнтэй нь ч учирч үзээгүй байж болно. Гэвч Түүнийг хэн болохыг мэдэх боломжтой юм. Яаж тэр вэ? Библид илчлэгдсэн тэнгэрлэг Нэгэн болох Есүс Христэд ер бусын давуу, агуу сүнслэг чанар бий. Энэ нь бидний сүнс сэтгэлд хандан “Тийм ээ, энэ бол үнэн” хэмээн ярьдаг. Энэ нь яг л нарыг хараад гэрэлтэй гэдгийг нь, зөгийн балыг амтлаад чихэрлэг гэдгийг нь мэддэгтэй адил. Есүсийн талаарх гүн гүнзгий, бүрэн бүтэн үнэн нь бидний оюун санааны цар хүрээг эвдэн, ойлгох чадвараас маань хальж гарсан байдаг. Библид өгүүлж буй Есүс чухам хэн болохыг олж мэдээрэй! Нүдээ нээж, Бурханы Үгэнд бичигдсэн Есүсийн дүр төрхийг хараарай. Есүс хэлэхдээ “Хэрэв хэн нэгэн нь Бурханы хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” гэжээ (Иохан 7:17). Пастор Жон Пайпер энэхүү номоо Есүс чухам хэн болохыг бүгд харж, Түүнээс баяр хөөр, аз жаргалаа олоосой гэсэндээ бичжээ.