



Та манай сайтаас 5 ном авбал 10 хувийн хямдрал эдлэх боломжтой. Мөн 10 ном авбал 20 хувийн хямдрал эзлэх боломжтой.
Хэвлэл ISBN дугаар: 978-9919-9188-0-4. Номын нүүр: 235
Номын хавтас: Зөөлөн хавтас.
Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.
Нийгмийн болон амьдралын олон асуудлууд, үзэл суртлуудад нэг л мэдэхэд автаж, агуу зорилгын төлөө төрсөн гэдгээ мартсан байснаа энэ номыг уншаад эргэн ухаарсан тухай мянган мянган гэрчлэлийг та цахим сүлжээнээс олж уншиж болно. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг та цаасан хэвлэлээр авч болохоос гадна Гэрэлт апп дээрээс цахим хэлбэрээр аваад насан туршид өөрийн ном болгоорой. Та Аудио номыг нь татаж аваад хаана ч явсан сонсоод яваарай.
"Та бусдад таалагдахыг хүсдэг. Тэгээд эргэн тойрны хүмүүс тань танд дуртай байхад л сэтгэл хангалуун байдаг байж болох юм. Эсвэл та сайхан ажилтай, сайн эхнэр эсвэл нөхөртэй, амралтаа уртхан аваад, хэдэн хөөрхөн хүүхдээ суулгаад явах сайн унаатай, цөөхөн ч гэсэн чанартай хэдэн найзтай, хөгширсөн ч хөгжилтэй амьдраад, зовлонгүй үхээд, тамд орчихгүй л бол болоо доо гэж боддог байж болох юм. Яг ингэж чадвал (Бурхангүй байсан ч хамаагүй) сэтгэл хангалуун амьдарч чадна гэж боддог байх. Энэ бол эмгэнэлт төгсгөлийн эхлэл, амьдралаа үрэхийн цондон мөн."--